• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тулга" холбоо, "Наран хун" аяны сайн үйлс

CRI       (GMT+08:00) 2015-10-23 16:09:15


 "Хүүхэд хүчирхийлэгүй орчин амьдрах ёстой" хандивын тоглолт

10-р сарын 21-нд МУ-ын Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Батцэрэг ӨМӨЗО-ны хайр халамжийн "Тулга" холбоо, Бээжингийн сайн үйлсийн "Наран хун" аян зэрэг байгууллагын ажилтнууд, МУ-ын эмзэг бүлэг, тэр дундаа хүүхдэд хайр халамж үзүүлсэн хэсэг хүмүүсийг хүлээн авч уулзан, эдгээр хүмүүс МУ-ын чөлжилтийн эсрэг ой мод тарих ажиллагаанд нааштай оролцож, ядарсан зүдэрсэн монгол ахан дүүсдээ хайр халамжийн халуун гараа сунгаж тусламж хандив өргөсөн сайхан сэтгэлийг өндрөөр үнэлэн сайшааж, хоёр орны сайхан сэтгэлтэй хүмүүс цаашид хамтран ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт улам их хувь нэмэр оруулахыг хүссэн бөгөөд ӨМӨЗО-ны хайр халамжийн "Тулга" холбооны тэргүүн Түмэнгэрэл, Бээжингийн сайн үйлсийн "Наран хун" аяны тэргүүн Сайжрах, Шиньжяны монгол залуу Нямцэрэн нарт "Дархан цаазат Богд хан уул" номоо бэлэглсэн байна.


Батцэрэг сайд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Тулга" холбооны тэргүүн Түмэнгэрэлийн хамт

Энэ мэдээллээрээ бид хайр халамжийн "Тулга" холбоо, сайн үйлсийн "Наран хун" аяны үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулахыг зорьсон юм.

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн хайр халамжийн "Тулга" холбоо 2014 оны 8-р сард албан ёсоор байгуулагдсан байна. Байгуулагдсан цагаасаа хойш 150 гаруй удаа буяны, сай дурын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулаад байна. Одоогоор 6 салбарын 500 гаруй идэвхитэн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Түвд, Хөх нуур, Монгол улсад томоохон буяны ажил зохион байгуулсан байна. Мөн Монгол улсын "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян" ТББ-тай хамтран Дорноговь аймгийн Хамрын хийдэд 200 ширхэг гүйлс тарьснаас гадна "Тулга" холбооны хандивласан 6000 модыг Хөвсгөл, Дундговь, Дорнрговь, Сүхбаатар аймгийн 10 суманд тариад байна. Тун саяхан "Тулга" холбооныхон Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо нэгэтгэн МУ-ын нийслэл Улаанбаатар хотод "Хүүхэд хүчирхийлэлгүй орчинд амьдрах ёстой" хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулжээ.


Батцэрэг сайд, Шиньжяны монгол залуу Нямцэрэн нар

Бээжингийн сайн үйлсийн "Наран хун" аяныг БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ажиллаж амьдардаг хэсэг Өвөр Монгол залуус 2014 оны 8-р сард санаачлан байгуулж, "Үндэстний дуу хөгжмөө хөгжүүлэх" явдлаар эрхэм зорилгоо болгож, төрөл бүрийн буяны арга хэмжээ зохион байгуулж байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийг тусламж дэмжлэг хэрэгтэй эмзэг бүлгийн хүмүүстэй холбож буян үйлдэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошууны Шуугин сумын Өндөр настай хүмүүсийн асрамжийн төвд зохиосон "Ахмад настнаа халамжлан хайрлах" арга хэмжээ, ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошууны Онцгой боловсролын сургуульд эрүүлжүүлэх хэрэгсэл бэлэглсэн, Хөхнуур мужид өрнүүлсэн ядуу амьдралтай гэр бүлийн хүүхдэд сургалтын тэтгэлэг олгосон, Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн цус цайх өвчтэй монгол оюутан охин Сурнаад эмчилгээний хандив цуглуулсан, МУ-ын хоёр хөл нь түлэгдэж хүнд гэмтэл авсан Билгүүдэй хүүгийн Бээжинд эмчлүүлэх зардлыг цуглуулж өгсөн зэрэг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна.


Батцэрэг сайд Бээжингийн "Наран хун" аяны тэргүүн Сайжрахын хамт

2015 оноос "Наран хун" аян "Үндэстний дуу хөгжмөө хөгжүүлж, тал нутгийн байгаль орчныг хамгаалах" зорилт дэвшүүлэн, Бээжинд байгаа Монгол залуу уран бүтээлчдийг зохион байгуулж, Бээжин, Хөх хот зэрэг газарт концерт тоглож ажлаа сурталчилж байгаа бөгөөд мөн Япон, Америк, Швейцар, Австари зэрэг улс орон, Тайван зэрэг газар нутгаар тоглон Монгол дуу хөгжмөө сонирхуулахын зэрэгцээ зорилгоо хүмүүст танилцуулан сайн үйлсэд уриалан дуудаж байна.


Батцэрэг сайд болон уулзалтад оролцсон хүмүүс

Тэдний үйл ажиллагааг олон нийт халуунаар хүлээн авч, туслан дэмжиж байгаа бөгөөд Хятадын Төв Телевиз, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Ардын Төв Радио, Өвөр Монголын Одон Телевиз, МУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага олон удаа танилцуулан мэдээлж байсан юм.

Монгол нутгаа тэмүүлсэн "Наран хун" маань улам өндөрт нисэж, Монгол хүний сэтгэлийн "Тулга"-ын гал улам дүрэлзэн бадрах болтугай.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе