|
|
||
ХОУР-ын мэдээ: Хятадын Гадаад хэлний ажил эрхэлсэн газар, Японы NPO-гийн хамтран зохион байгуулж байгаа "Бээжин-Токиогийн 11 дэх чуулга уулзалт" 24 -нд Бээжингийн "China World" зочид буудалд болоо. Хятадын Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Жяньгүө, Японы экс ерөнхий сайд Ясуо Фукуда нар чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.
Жян Жяньгүө чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, чуулга уулзалтыг зохион байгуулсан 10 жилийн турш, Хятад Япон хоёр орны дээд давхаргын, төлөөлөх чанартай иргэдийн уулзалт, зөвлөхүүдийн харилцааны индэр болж, Хятад, Японы харилцааны хөгжилд ашигтай хувь нэмэр оруулсан гэжээ.
Ясуо Фукуда: Чуулга уулзалт Хятад, Японы харилцааны тогтвортой байдал, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Чуулга уулзалт "Бэрхшээл болон арга хэмжээ: Хятад, Японы урт хугацааны эрүүл, тогтвортой харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ? Зүүн Азийн ирээдүй ба Хятад, Японы гүйцэтгэх ёстой үүрэг" уриан дор болж, Хятад, Япон хоёр орны 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэд Хятад, Японы улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын асуудлыг авч хэлэлцэх болно. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |