• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиймөрөнгийн шинэ номын бага хурал болов

CRI       (GMT+08:00) 2015-10-24 16:47:19

10-р сарын 23-нд Бээжингийн Нийслэлийн Номын санд Тайваны алдарт шүлэгч, зохиолч Шиймөрөнгийн шинэ номын бага хурал болжээ. Шиймөрөн өөрийн шинэ ном "Хайрханд бичсэн 21 хувь захидал"-ын хамт өргөн олон уншигчидтайгаа уулзав. Шиймөрөн 1943 онд Хятадын Чөнчин хотод төрж, бага насандаа Шианганд хүрч бага сургуулилаа төгстөл тэнд амьдран, сүүлд гэр бүлийн хамт Тайванд суурьшжээ. Орчин үеийн алдарт зураач, зохиолч, яруу найрагч Шиймөрөн 1963 онд Тайвны Багшийн Их Сургуулийн уран зургийн  бакалавр цол хамгаалсан юм. Бага, залуугаасаа шүлэг зохиол бичсэн. Түүний  "Харамсалгүй залуу нас", "Уул ус", "Миний нутаг өндөрлөгт буй" зэрэг бүтээлүүд нь маш алдартай шилдэг бүтээлд тооцогддог юм. Тэр олон жилийн турш өргөн олон уншигчдынхаа хайр хүндэтгэлийг хүртсээр явна. 

Бээжин дэх Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор Ц.Хишигтогтох уг номын оршлыг бичиж, энэ удаагийн хуралд хүндэт зочноор уригджээ. Профессор Ц.Хишигтогтох хэлэхдээ: "Шиймөрөнгийн шинэ ном бол маш баялаг агуулгатай бөгөөд Монгол, Монголын өндөрлөгт амьдардаг бусад нүүдэлчин үндэстний соёл, түүх, ялангуяа тэдний оршин амьдардаг байгаль орчин зэрэг өргөн цар хүрээнд бичигдсэн юм. Тэр энэ номоо захидлын хэлбэрээр туурвижээ. Одоо улсаас экологийн орчин, эх байгаль зэрэг асуудалд маш их анхаарал хандуулж байна. Шиймөрөнгийн шинэ ном бол яг энэ цаг үеийн асуудал, төр засгаас анхаарч буй талтай нийцсэн, маш их ач холбогдолтой" гэжээ.

Хурлын үер Шиймөрөн шинэ номынхоо нэрийн тухай ярихдаа: "Би энэ номд бичсэн 21 хувь захидлаараа Өвөр Монголын монгол залуустай ярилцаж байна гэж төсөөлөн боддог. Би тэднийг "Хайрхан" гэж нэрлэв. Монгол хэлэнд энэ үг өндөр сүрлэг уул, залуу хүний сайхан зан чанар, ялангуяа залуусыг ингэж хайрлан дууддаг учраас энэ нэрийг өгсөн юм" гэлээ.

Шиймөрөн: Би таван нас хүртлээ монгол хэлээр сайн ярьж сайхан Монгол дуу дуулдаг бөгөөд олон анд найзтай байв. Цаг төр, нийгэм орчны ороо босгоо тогтуун бус байдалд би аажмаар эх хэлээ умартаж, олон сайхан найзаа алджээ. Гацаг зовлонт цаг үед миний багш надад нэгэн цоо шинэ өдрийн тэмдэглэлийн дэвтэр хайрласан юм. Тэр үеэс би өдрийн тэмдэглэл бичиж эхэлж, өдрийн тэмдэглэлтэйгээ сайн найз болжээ хэмээн өнгөрснөө дурсан яржээ.

Хурлын үер Шиймөрөн өрийнхөө шүлгээ сонгон уншиж, уншигчидтайгаа сэтгэлээ хуваалцсан бөгөөд Нутаг ус, аав ээж, баг нас, зохион бүтээх зам мөрөө дурсан санахдаа сэтгэл догдолж халуун нулимс олон удаа асгаруулсан юм.

Хурлын эцэст Шиймөрөн шинэ ном нь уншигчдынхаа сэтгэлийг олохыг хүсээд хуралд хүрэлцэн ирсэн олон найз, уншигчид, сэтгүүлчид дээ хамаг сайн сайхан хүсэл ерөөлөө дэвшүүлсэн юм. / Нахиа мэдээлэв /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе