• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын 70 жилийн ойн концерт боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-10-25 15:48:36

10-р сарын 24-ний өдөр НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр тохиосон юм. НҮБ-ын 70 жилийн ойг дурсан тэмдэглэхийн тулд Нью Йорк дахь НҮБ-ын төв байрнд 23-ны орой баярын концерт боллоо. НҮБ-ын төв байрны барилгууд НҮБ-ын албаны талын цэнхэр гэрлээр чимэглэгдсэн байв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун концертны өмнө баярын үг хэлж, "Өнгөрсөн хэдэн арван жилд НҮБ сая гаруй хүнд эрх чөлөө авчирч, колоничлол болон арьсны өнгөөр гадуурхахыг арилгалаа. НҮБ-ын энхийг сахиулагчид болон хүмүүнлэгийн авран туслагчид одоо ч мөргөлдөөн болон өвчин зовлонгоос сэргийлэх өмнө фронтод тэмцсээр байна" гэжээ.

Бан Ги Мун хэлэхдээ, "НҮБ төгс төгөлдөр биш ч байж мэдэх юм. Гэвч НҮБ үгүй бол дэлхий ертөнц хүсэл эрмэлзлэлээр дутах болно. Олон улсын хамтын нийгэмлэг саяхан 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталлаа. Хөгжлийн зорилтоо биелүүлэхийн тулд НҮБ улам хүчирхэгжих шаардлагатай болж байна" гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе