• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Японы харилцааг улам нээлттэй бодлогоор авч үзэх цаг боллоо

CRI       (GMT+08:00) 2015-10-25 15:48:10

Бүх Хятадын АТИХ-ын гадаадтай харилцах зөвлөлийн гишүүн, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөлийн даргын орлогч Фү-Ин 24-нд Бээжин-Токиогийн 11-р чуулга уулзалт дээр "Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагаан дахь Хятад Японы харилцаа" сэдвээр лекц уншсан байна. Фү-Ин хэлэхдээ, "Хятад Японы харилцаа болон Хятадын эргэн тойрон, тэрчлэн дэлхийн байдалд шинэ өөрчлөлт гарч байна. Иймээс Хятад Японы харилцааг нэн нээлттэй бодлогоор авч үзэх цаг боллоо" гэжээ.

Фү-Ин цааш хэлэхдээ, "Хятад Японы харилцаа өнөөгийн ийм будлиантай байдалд хүрсэн нь түүх, одоогийн олон нөхцөлөөс шалтгаална. Хятад Япон жинхэнэ утгаар ойлголцохгүй байна. Японы тал Хятадуудын анхаарал хандуулж байгаа зүйлийг сонсох дургүй байна" гэжээ. Тэрээр Дю Юй Дао арлын асуудлаар жишээ дурдаж, Японы тал одоо болтол өөрийн дураар ярьж байна. Хятадын Засгийн газар ард түмний хатуу чанга саналыг бүрэн гүйцэд сонсохгүй байна. Хятадын ард түмэн Дю Юй Дао арлаа алдахыг хараад суухгүй юм. Санал зөрөлдөөнөө нөөцлөх нь орхилоо гэсэн үг биш юм. Японы тал үүнийг үл ойшоож байна. Японы засгийн газар харин Дю Юй Дао арлын асуудлыг улс орныхоо аюулгүйн салбарт авч үзэж байна. Түүнийг Японы мөхөж сэхэхийн стратегийн аюулгүйн хямрал болгон үзэж, Хятад улсыг Японд заналхийлэл учруулж байгаа хөрш улсаар дүрсэлж байна. Энэ нь Японы олон нийт Хятадыг улам буруу ойлгоход хүргэж байна гэжээ.

Фү-Ин хэлэхдээ, Хятад Япон харилцан бие биеэ сонсох нь зангилаа болж байна. Ганц өөрийн талаас л асуудлыг бодолцож болохгүй. Үүний зэрэгцээ хоёр тал Хятад Японы харилцааг бүс нутгийн бодлогоор сайжруулан хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа өнөөдөр ихээхэн амжилт олсон нь Хятад Японы гаргасан гарамгай хувь нэмэртэй салшгүй холбоотой юм. Гэвч сүүлийн жилүүдэд Зүүн Азийн хамтын ажиллагаа хүмүүсийн анхааралд орохоо больж Зүүн Азийн хурлууд сөрөг асуудлаар дүүрэн болж байна. Үүний шалтгаан нь олон байна. Бүс нутгийн маргаантай асуудал мэдэгдэхүйц хэмжээнд хүрч, АНУ "Ази тивд дахин буцан ирж" аюулгүйн асуудал зэргийг будлиантуулж байна. Олон улсын банк санхүүгийн нөлөө ч бүс нутгийн хөгжилд нөлөөлж байна. Хятад Япон хоёр Зүүн Азийн хамтын ажиллагааны чухал түлхэц хүчний харилцаа хурцадмал болж байгаа нь ч Зүүн Азийн хамтын ажиллагаанд муугаар нөлөөлж байна гэжээ.

Фү-Ин хэлэхдээ, Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилга, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэргийг дурдаж байгаа нь Зүүн Азийн хамтын ажиллагаанд нэн өргөн уудам тавцан хангах болно. Одоогийн хамгийн чухал асуудал нь бүс нутгийн асуудлыг идэвхтэй агуулга дээр удирдан авчирч, хамтын ажиллагааны үйл хэргийг гол болгох явдал болно. Хятад Японы харилцаа, Зүүн Азийн хамтын ажиллагаа илэн далангүй яриа хэлцэл, багтаамжтай харилцан ашигтай хамтын ажиллагаанд буцан ирэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе