|
|
||
Хятад-Монголын яармагийн Хятад Монголын жижиг дунд аж ахуйн ахуйн нэгжийн хамтын ажиллагааны яриа уулзалт дээр хуралд оролцсон 75 аж ахуйн нэгж стратегийн хамтын ажиллагааны 50 сая юанийн 56 төсөл дээр тохиролцсоныг өнөөдөр сурвалжлагч мэдээллээ.
Энэ удаагийн яриа уулзалтад Хятад, Монгол, хөрш зэргэлдээ орнуудын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож, Хятад Монголын солилцоо, ойлголцлыг нэмэгдүүлэн хамтын ажиллагааны салбарыг өргөтгөхөд урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааны тавцан хангасан байна гэж Өвөр Монголын Өөртөө Засах орны даргын орлогч Ван Бө хэлсэн байна.
Монголын аж үйлдвэрийн яамны жижиг дунд аж ахуйн бодлого хариуцсан хэлтсийн дарга Билгүүн хэлэхдээ, Хятад Монголын яармаг нь Монгол Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг Хятадад уламжлахад шинэ боломж олгож байна. Дараагийн алхамд хоёр талын хамтын ажиллагааны санамжийг дүгнэж, хамтын ажиллагаа солилцоог эрчимжүүлэх болно гэжээ.
Хятад Монголын яармаг нь Хятад Монголын олон салбар дахь хамтын ажиллагаанд сайн сайхан тавцан хангаж, хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ боломж авчирсан байна. Энэ нь хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжилд гүн гүнзгий үр нөлөө үзүүлэх болно гэж хуралд оролцогсод үзсэн байна.
Монголын "Эрдэнэс Tаван Толгой" компанийн Уул уурхайн стратеги төлөвлөгөөний газрын дарга Гантулга хэлэхдээ: "Хятад Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа одоогоор тийм нягт биш байна. Энэ яриа уулзалт нь манай компани Хятадын зах зээлд ороход боломж олголоо" гэжээ.
Хятад Монгол хоёр тал 2015 оноос "Хятад-Монголын яармаг"-ийг хоёр жилд нэг удаа Хөххотод зохион байгуулж байхаар болсон байна. Энэ нь хоёр орны аж ахуйн нэгжид худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд чухал түлхэц болох юм. \Гэрэлт\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |