|
|
||
Монгол оюутаны Хятад дуу дуулаачдын 4-р тэмцээн 10-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. Хоёр шатны өрсөлдөөнөөр дамжин Улаанбаатарын Их Сургуулийн оюутан З. Энхсаруул "Охины сэтгэл" гэдэг дуугаар 94.25 оноо авч 1-р байр эзлэв. МУИС-ын оюутан О. Далайцэцэг 92.88 оноо, ИЗОУИС-ын оюутан С. Мөнхжаргал 92.75 оноогоор 2-р байр эзлэв. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Гүө Шиньчяо, 1-р нарийн бичгийн дарга Дөбө 1-р байр болон 2-р байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулж амжилт хүслээ. БНХАУ-ын хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх албанаас санаачилж, МУИС-ын дэргэдэх Күнзийн институт зохин байгуулж, Хятад-Монголын соёл боловсролын сан дэмжсэнээр энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь монгол оюутнуудын хятад хэл сурах сонирхолыг нэмэгдүүлж, тэдний хэлний боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. \ ХОУрадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |