• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11 дэх "Бээжин-Токио форум" өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-26 11:55:32

Хятадын Олон улсын хэвлэлийн групп болон Японы ашгийн бус байгууллага хамтран зохиосон 11 дэх "Бээжин-Токио форум" өчигдөр буюу энэ сарын 25-нд өндөрлөлөө. Хаалтын ёслол дээр форумд оролцсон Хятад Японы төлөөлөгчид форумоор хэлэлцсэн хэлэлцүүлгээ хураангуйлан дүгнэлээ. Хоёр тал олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа ч ирээдүйдээ хандах, дэлхийд хандах өнцгөөс Хятад Японы харилцаанд хандахыг төлөөлөгчид уриалжээ.

Хятадын Олон улсын хэвлэлийн группийн орлогч дарга Ван Ган-и хаалтын ёслол дээр "Хуралд оролцсон төлөөлөгчид асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцон, нийтлэг ойлголтоо өргөжүүлэн, Хятад Японы харилцааны ерөнхий байдалд анхаарч, хоёр орны харилцааны хөгжилд шинэ эерэг энерги үүсгэж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэлээ. Төлөөлөгчдийн дурдсан сануулгууд нь Хятад Японы харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэлсэн байна.

Энэ удаагийн форум нь "Бэрхшээл болон санаачлага: Хятад Японы эрүүл тогтвортой, урт удаан харилцааг хэрхэн хөгжүүлэх-Зүүн Азийн ирээдүйд Хятад Японы гүйцэтгэх үүрэг" уриан дор болж өнгөрлөө. Хятад Японы олон салбарын 500 гаруй зочид төлөөлөгчид Хятад Япон хоорондын улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчин зэрэг салбарын чухал асуудлаар хэлэлцсэн байна.

Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе