|
|
||
Хятад, Монгол, Орос гурван орон хамтран "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын брэнд бий болгож, энэхүү 300 шахам жилийн түүхтэй худалдааны замыг улс дамнасан аялал жуулчлалын шугам болгон хөгжүүлэх гэж байна гэж сэтгүүлч анхдугаар удаагийн Хятад-Монгол экпогоос мэдээллээ.
Экпогийн үеэр Хятад, Монгол, Орос "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны семинар зохиож, Монгол улсын Улаанбаатар хот, ОХУ-ын Буриад улс, Байгаль нуурын хойд бүс, Эрхүү хот болон Хятадын Фүжянь, Жянши, Хүнань, Хүбэй, Хэнань, Хэбэй, Шаньши, ӨМ зэрэг 3 орны 12 бүс нутгийн аялал жуулчлал эрхлэх байгууллага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулан, аялал жуулчлалын брэнд бий болгон, гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хөгжүүлэх алхам хийлээ.
"Түмэн газрын цайны зам" нь Хятадын Фүжянь мужийн Ү-Ишаний цай үйлдвэрлэдэг бүсээс эх авч, Хүнань, Хүбэй, Хэнань, Шаньши, Хэбэй, ӨМ-ыг дамжин, Монголын өндөрлөг, Оросын Москва хотоор Санкт-Петербургт хүрч, Ази Европыг сундалсан, түмэн газар үргэлжилсэн, 300-аад зууныг дамжсан эртний чухал зам юм.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |