• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18 дахь удаагийн Төв Хорооны 5-р бүгд хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-10-29 15:35:59

Олон нийтийн анхаарлыг татсан 18 дахь удаагийн Төв Хорооны 5-р бүгд хурал өнөөдөр албан ёсоор өндөрлөлөө. Хурлаар "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг 2020 хүртэл чинээлэг нийгмийг бүтээн байгуулах шинэ замыг хэрхэн төлөвлөх, Хятадын ирэх 5 жилийн хөгжлийг хэрхэн зураглахыг олон салбарын хүмүүс анхаарч байна. Олон салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ард иргэдэд илүү их өгөөж хүртээх нь "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний чухал зорилго юм.

"Улс орон өндөр насны тэтгэмжийн ажлыг сайтар хийхийг хүсэж байна."

"Амьдралын дарамтыг хөнгөлж, орон сууцныхаа үнийг ард иргэдийн хүлээж авах хэмжээнд барихыг хүсэж байна."

"Хамгийн гол нь агаарын бохирдлыг арилгаж, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулан, хүүхдүүдэд илүү сайн боловсрол хүртээж, ард иргэд эрх тэгш амьдарч байвал үүнээс илүү жаргал гэж үгүй. "

Өндөр насны тэтгэмж, боловсрол, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны асуудал иргэдийн амьдралтай нягт холбоотой байдаг. Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төв биржийн судалгааны газрын орлогч дарга Ван Жүнь хэлэхдээ: "13-р таван жил"-ийн төлөвлөгөөгөөр дээр дурдсан иргэдийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэж, амьжиргааг баталгаажуулан дээшлүүлэх болно" гэлээ.

"Иргэдийн амьжиргааг баталгаажуулан дээшлүүлэх нь бидний ажлын гол эхлэл бөгөөд чухалчлан үзэх хэрэгтэй зүйл юм. Жишээлбэл, ард иргэдийг боловсрол, ажлын байр, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэнд, баталгаат орон сууцаар хангах зэрэг хүмүүсийн маш их анхаарч буй асуудлуудыг дорвитой зохицуулах ёстой" гэж тэрээр тэмдэглэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөн дэх 10 том үүрэгт иргэдийн амьдралыг баталгаажуулан сайжруулах, ядуурлыг буруулах ажлыг дэмжих асуудлыг ч багтаасан байна. Мэргэжилтний төсөөлж байгаагаар, "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд, иргэдийн амьжиргааны олонх салбар тогтолцоо механизмын шинэчлэлт хийж, олон нийтийн нөөц баялгийн зориулалт хөдөө тосгон тийш түлхүү хандаж, ядуу амьдралтай иргэдэд үйлчилж, хот хөдөө, бүс нутаг, иргэд хоорондын зөрөө тасралтгүй багасгах болно.

Үндэсний Засаг захиргааны дээд сургуулийн профессор Жү Лижя хэлэхдээ: Өнөөгийн байдалд, ядуу амьдралтай 70 сая гаруй хүн амыг яаж ядуурлаас ангижруулах тухай асуудал бол бүх талаар чинээлэг нийгэм байгуулах стратегийн "нөхвөр" юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

"Иргэдэд жинхэнэ мэдрэгдэж байгаа зүйл бол байгаль орчныг хамгаалах, иргэний амьжиргаа, ядуурлыг буруулах асуудал юм. Одоогийн тооцоогоор, Хятадад хэдэн арван сая ядуу хүн ам байгаа бөгөөд энэ нь бидний ирээдүйн хөгжлийн зангилгаа юм. Өөрөөр хэлбэл бид хамтдаа чинээлэг нийгэм байгуулахад нэг хүнийг ч орхиж болохгүй" гэжээ.

2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гэдэг нь ард иргэдийн амьдрал улам чинээлэг болохыг хэлж байна. Үүнд хөгжил бол угтвар нөхцөл, үндэс суурь, зангалаагийн асуудал юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, ирэх 5 жилд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой дунд хурдаар өсөж, 6.5 хувийн хурд нь эдийн засгийн өсөлтийн доод хурд болох юм. Хятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төвийн орлогч дарга Вэй Жяньгүө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, зөвхөн тогтвортой өсөлт олон салбарын өөрчлөлтийг ахиулж чадна гэжээ.

"Иргэдийг улам илүү сэтгэл хангалуун байлгах" нь хамгийн доогуур "стандарт" юм. "13-р 5 жил"-ийн төлөвлөгөө биелэхийн хэрээр, төрөл бүрийн өөрчлөлт гүнзгийрч, эдийн засгийн хөгжлийн арга барил өөрчлөгдөн, олон нийтийн үйлчилгээ тасралтгүй сайжран, нийгмийн байгуулалт боловсронгуй болж, ногоон хөгжил гол урсгал болох учраас иргэдийн аз жаргалын үзүүлэлт тасралтгүй нэмэгдэх болно.

Чинхуа Их Сургуулийн Үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал Хү Аньган хэлэхдээ:

"Хятад улсад л байдаг 5 жилийн тутмын төлөвлөгөө нь хэрэг дээрээ ард түмний хөгжлийн төлөвлөгөө, тухайлбал энэ нь 1 тэрбум 300 сая иргэд боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, ажлын байр, нийгмийн баталгаа зэргээр дамжин иж бүрэн, аз жаргалтай, эрүүл тогтвортой хөгжихийг хэлж байгаа юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе