• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-дахь сонгуулийн Төв хорооны 5-р бүгд хурал болов

CRI       (GMT+08:00) 2015-10-30 11:35:37

ХКН-ын 18-дахь сонгуулийн Төв хорооны 5-р бүгд хурал 10-р сарын 26-29-нд Бээжинд болов. Хуралд Төв хорооны 199 гишүүн, 156 орлогч гишүүн оролцов. Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэл тавьсан юм.

Хурлаар "Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 13 дугаар таван жилийн төлөвлөгөө гаргах тухай ХКН-ын Төв хорооны санал санаачилга"-ыг хэлэлцэн батлав. Ши Жиньпин бүгд хуралд хандан уг "санал санаачилга(хэлэлцүүлгийн баримт бичиг)"-ыг тайлбарлав.

2020 он гэхэд бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах нь ХКН-ын тогтоосон "хоёр 100 жил"-ийн тэмцлийн зорилтын эхнийх 100 жилийн зорилт юм. 13 дугаар таван жилийн хугацаа нь бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах зангилаа үе бөгөөд 13 дугаар таван жилийн төлөвлөлт заавал энэхүү тэмцлийн зорилтыг биелүүлэх явдлын эргэн тойронд нягт уялдсан байх ёстой гэж хурлаас үзсэн байна.

Хурлаас бүх талаар чинээлэг нийгэм болгохын шинэ зорилт шаардлагуудыг дурдав. Тухайлбал: Эдийн засгийн дунд түргэвтэр өсөлтийг хадгалж, хөгжлийн тэнцвэртэй чанар, хүртээмжтэй чанар, тогтвортой чанарыг дээшлүүлэхийн дагуу 2020 он гэхэд ДНБ-ний ерөнхий хэмжээ, хот суурингийн оршин суугчдын тэгшитгэсэн орлогыг 2010 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, аж үйлдвэрлэлийг дунд, өндөр зэрэглэлийн чанарлаг төвшинд хүргэхээр урагшилж, хэрэглээнээс эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмрийг мэдэгдэхүйц өргөтгөж, хотжилтын хэмжээг түргэцтэй нэмэгдүүлэх. Хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтад илэрхий ахиц гаргаж, ардын амьдралын түвшин, чанарыг нийтэд нь дээшлүүлж, Хятад улсын одоогийн баримталж буй стандарт ёсоор хөдөө тосгоны ядуу хүн амыг ядуурлаас ангижруулан, ядуу сянийг бүгдийг ядуурлаас гаргаж, бүс нутгийн чанартай ядуурлыг зохицуулах. Иргэдийн хэв чанар, нийгмийн соёл иргэншлийг сайтар нэмэгдүүлэх. Экологи хүрээлэн буй орчны чанарыг ерөнхийд нь сайжруулах. Тал бүрийн тогтолцоог улам боловсронгуй болгон төлөвшүүлж, улсын засаглалын бүтэц, засаглалын чадварыг орчин үеийн болгох бүтээн байгуулалтад чухал ахиц гаргах зэрэг болно.

Хурлаас, 13 дугаар таван жилийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, хөгжлийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн давуу талыг зузаатгахад заавал инноваци, уялдаа зохицолтой, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн ойлголт ухамсрыг буй болгож, бэхжүүлж, үнэн бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Хурлаас: Инноваци хөгжлийг баримтлахад, шинийг зохион бүтээх явдлыг заавал улсын хөгжлийн зангилаа тал болгон чухалчилж, онолын инноваци, тогтолцооны инноваци, шинжлэх ухаан технологийн инноваци, соёлын инноваци зэрэг олон талын инновацийг тасралтгүй ахиулж, инновацийг нам, улсын буй бүхий ажилд оролцуулж, инновацийг бүх нийгмийн нийтлэг практик болгох хэрэгтэй. Интернетийн хүчирхэг орон болгох стратеги, "интернет +" үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хуваалцах эдийн засгийг хөгжүүлэн, улсын том мэдээллийн сангийн (big data) стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Уялдаа зохицолтой хөгжлийг баримтлахад, заавал Хятадын онцлогтой социализмын үйлсийн ерөнхий төлөвлөлтийг сайтар барьж, хөгжлийн явц дахь чухал харьцааг зөв зүйтэй шийдвэрлэж, хот суурин, бүс нутаг уялдаа зохицолтой хөгжих, эдийн засаг нийгэм уялдаа зохицолтой хөгжих, шинэ аж үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалт хамт хөгжих явдлыг гол болгон урагшлуулж, улсын ерөнхий хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаад нөлөөг дээшлүүлэхийг ч чухалчилж, ерөнхий хөгжлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ногоон хөгжлийг баримтлахад, үзэсгэлэнт Хятад орон болгох бүтээн байгуулалтыг ахиулж, дэлхийн экологийн бүтээн байгуулалтад шинэ хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хүрээлэн буй орчны хамгаалалтын хамгийн хатуу тогтолцоо хэрэгжүүлж, агаар мандал, ус, хөрсний бохирдлыг сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, мужаас доод шатны хүрээлэн буй орчны байгууллага хяналт шинжилгээ хийх, хянан шалгах, хууль сахиулах удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нээлттэй хөгжлийг баримтлахад, заавал Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдах чиг хандлагад зохицон, харилцан ашигтай, хамт амжилтад хүрэх нээлттэй стратеги хэрэгжүүлж, улам өндөр түвшний нээлттэй эдийн засгийг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн засаглал, олон нийтийн бараа бүтээгдэхүүний хангалтад идэвхтэй оролцон, дэлхийн эдийн засгийн засаглал дахь Хятад улсын тогтолцооны шинжтэй үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, өргөн хүрээний ашиг тусын хамтын цогц буй болгох хэрэгтэй. Эх газар болон Хонконг Макао, эх газар болон Тайваний бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг гүнзгийрүүлж, улсын эдийн засгийн хөгжил, гадагш нээлттэй хөгжил дэх Хонконг Макаогийн байр суурь, чадварыг дээшлүүлж, Хонконг Макао эдийн засгаа хөгжүүлэх, ардчиллаа сайжруулах, ардчиллаа урагшлуулах, эвсэг зохицонгуй байдлаа ахиулахыг дэмжиж, харилцан ашигтай хамт амжилтад хүрэх замаар хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй.

Хамт хуваалцах хөгжлийг баримтлах хэрэгтэй. Нийт ард түмэн хамтдаа дунд чинээлэг нийгэмд алхан орох хэрэгтэй. Боловсролын чанарыг нэмэгдүүлэн, дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролын төлбөр хураамжийг алхам алхмаар, төрөл хуваан чөлөөлж, бүртгэлд хамрагдсан ядуу айлын хүүхдийг түрүүлэн ахлах дундын сурлагын төлбөр хураамжаас чөлөөлж, ядуу айлын хүүхдийн сурлагыг тэтгэн дэмжих цар хүрээг бүрэн хэмжээнд хамруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хүн амын тэнцвэртэй хөгжлийг ахиулж, гэр бүл төлөвлөлтийн тухай улсын үндсэн бодлогыг баримталж, хүн амын хөгжлийн стратегийг боловсронгуй болгож, нэг айл хоёр хүүхэд төрүүлж болох бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж дурдсан байна.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе