|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тухайн орон нутгийн цагаар 1-нд Сөүл дэх парламентын танхимд БНСУ-ын Парламентын дарга Чун Уй Ва-тай уулзав.
Ли Кэчян: "Хятад, БНСУ бол тэнгисээр алслагдсан, ойр хөршүүдийн доторх ойр хөрш юм. Хоёр орны харилцаа өрнүүн урагштай хөгжиж байна. Миний энэ удаагийн БНСУ дахь айлчлал бол зэргэлдээ айлаараа орж, анд найзуудаа эргэж буй айлчлал бөгөөд Хятад, БНСУ-ын найрсаг харилцааг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, солилцоогоо өргөтгөх, хамтын ажиллагаагаа шинэчлэхийг урагш ахиулж, Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийг улам сайн хөгжүүлэх нь айлчлалын зорилт юм" гэж хэлсэн байна.
Ли Кэчян: "Хууль тогтоогч байгууллагын хамтын ажиллагаа бол хоёр талт харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Хятад, БНСУ-ын засгийн газар хоорондын тохиролцсон хэлэлцээр болон нийтлэг ойлголт хоёр орны хууль тогтоогч байгууллагын дэмжлэгийг шаардаж байна. Хоёр тал улс орноо удирдан засах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зэргээр харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, БНСУ-ын харилцаа бүх талаар хөгжихөд тасралтгүй шинэ амьжиргааны хүч олгохыг хүсэж байна. Түүнчлэн БНСУ-ын парламент хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулах явцад үргэлжлүүлэн орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэв.
Чун Уй Ва: "Хоёр орны холбогдох салбарууд механизмын чанартай яриа хэлцлээ хадгалж, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. БНСУ, Хятад улс хөгжлийн стратегиа холбох нь Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд тустай" гэж хэлсэн байна. \Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |