|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-р сарын 1-ний орой Сөүлд байрласан буудалдаа, Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 6 дахь уулзалтад оролцсон Японы ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар түүнтэй уулзжээ.
Ли Кэчян: "Хятад, Япон бол Ази болон дэлхийд чухал нөлөөтэй орон юм. Өнгөрсөн жилүүдэд Хятад, Японы харилцаа шулуун, дардан байгаагүйн шалтгааныг Японы тал тодорхой мэдэж байгаа. Энэхүү хүнд сургамжийг нухацтай дүгнэх ёстой билээ. Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлэн хоёр орны хамтын хүчин чармайлтаар улс хоорондын харилцаа хөшүүн байдлаасаа аажмаар ангижирч, тогтвортой хандлага гарсан юм. Гэхдээ хоёр орны харилцааны эмзэг, будлиантай шинж саараагүй тул хэвийн хөгжлийн замдаа ортол зам хол, үүрэг хүнд байна. Иймээс хоёр тал доорх хэдэн талын ажлыг биелүүлэх шаардлагатай байна. Тухайлбал: Нэгд, хоёр орны харилцааны хөгжлийн их талыг бодолцох хэрэгтэй. Хоёрт, эмзэг асуудлыг хяналтдаа байлган, эв зүйтэй зохицуулах ёстой. Гуравт, итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй. Дөрөвт, ажил хэрэгч харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой" гэлээ.
Шинзо Абе: "Миний бие Япон, Хятадын улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмыг эрс хэлбэрэлтгүй баримтлан, Япон, Хятадын стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа тогтоох үзэл баримтлалыг мөрдөн, Япон, Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхээр чармайх болно. Япон улс дэлхийн 2-р дайны нүглээ гэмшин, энх тайван хөгжлийн замналаа үргэлжлүүлэн баримталж, "Хамгаалалт"-ын бодлогоо мөрдөх болно. Хятад, Өмнөд Солонгос бол Японы хөрш тул гурван орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, гурван орны хамтын хөгжил болон эдийн засгийн нэгдлийг ахиулах ёстой. Япон улс Хятадын талтай Япон, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны иж бүрэн, өндөр түвшин бүхий гэрээ байгуулах асуудлаар даруйхан зөвшилцөхийг хүсэн хүлээж байна" гэжээ.
\Э.Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |