• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян БНСУ-ын эдийн засгийн салбарын хүлээн авалтад оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-02 10:33:38

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Сөүлд БНСУ-ын эдийн засгийн салбарынхны хүлээн авалтад оролцон, "БНХАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд ашигтай үр жимсийг тасралтгүй боловсруулъя" гарчигтай илтгэл тавьсан байна.

Ли Кэчян хэлэхдээ: "Энэ удаа БНСУ-д айлчлаад би ерөнхийлөгч Пак Кынхэ нарын удирдагчидтай уулзаж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар өргөн нийтлэг ойлголцолд хүрч, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны багц гэрээг үзэглэсэн" гэжээ.

Тэрээр: "Шинэ найзтай найзалж болно. Гэхдээ хөршөө сонгохын аргагүй юм. Хятад улс энхийн хөгжлийн замаар замнаж, БНСУ-тай түүхийн шударга ёсыг сахигч хүчин болж, Зүүн хойд Азийн хамтын гэр орноо хамгаалахад бэлэн байна. Дотооддоо хоёр талын чөлөөт худалдааны бүсийн гэрээг зөвшөөрөх явцыг түргэтгэж, гааль, чанарын шалгалт, логистик зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөх ёстой. Хоёр тал иновацын хөгжлийн стратегийг уялдуулан, иновацын паркийг хамтран байгуулж, залуучуудад шинийг үүдэн бүтээж, ажил үйлс босгох боломжийг олгож өгч болно. "Нэг бүс нэг зам" санаачилгаа, "Европ Азийн санаачилгаа"-тай уялдахыг Хятад улс дэмжих бөгөөд БНСУ-тай хамтран өөр өөрийн давуу талаа ашиглан, Азийн хөрөнгө оруулалтын банк зэрэг банк санхүүгийн индэрийг ашиглаж, олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж, гадаадын гуравдагч зах зээлийг нээхэд бэлэн байна. БНХАУ, БНСУ юань, воныг шууд солилцох механизм байгуулахаар шийдсэн бөгөөд БНСУ-ын RQFII-ын хөрөнгө оруулалтын хэмжээг 120 тэрбум юаньд хүргэж, хоёр талын бодитой эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихийг Хятад улс зөвшөөрнө. Хоёр орон боловсрол, соёл, эрүүл мэнд, зөвлөхүүд, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны иргэдийн найрсаг суурийг бататгах ёстой" гэжээ.

Ли Кэчян Хятад улсын эдийн засгийн байдлыг танилцуулав.

БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн газрын дарга Пак Рюн баярын үг хэлж, БНСУ-ын аж ахуйн нэгжийн эзэд болон худалдаа аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөгч үдийн зоогт оролцжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе