• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян БНСУ-ын ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-02 16:36:15

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян өнөөдөр үдээс өмнө Сөүлийн БНСУ-ын Засгийн газрын ажлын байранд БНСУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Хюн Кю-антай уулзав.

Ли Кэчян хэлэхдээ: "Энэ удаагийн айлчлалаар би ерөнхийлөгч Пак Кынхэ-тэй уулзаж, санал бодлоо солилцон, олон чухал нийтлэг ойлголцолд хүрч, үндэсний хөгжлийн стратегийг уялдуулж, шинийг үүдэн бүтээн, ажил үйлс босгох талаар хамтран ажиллаж, гуравдагч талын олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өрнүүлэх замыг хайж, FTA-гийн боломжийг ашиглан, худалдааны хамтын ажиллагааны загварыг шинэчилж, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхээр санал нэгтэй зөвшөөрөв. Хоёр орны холбогдох салбарууд хамтран зүтгэж, эдгээр нийтлэг ойлголцлыг баялаг амжилтад хүргэн, хоёр орны харилцааг одоогийн сууринд улам хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Хюн Кю-ан хэлэхдээ: "БНСУ, БНХАУ-ын олон салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрч байна. БНСУ танай энэ удаагийн айлчлалын үеэр тохиролцсон нийтлэг ойлголцлыг даруй хэрэгжүүлэн, холыг бодож, стратегийн яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэн, иновацын хамтын ажиллагаагаа өргөтгөн, гуравдагч талын зах зээлийг нээх замыг идэвхтэй хайж, хүүхэд залуучуудын солилцоог нягтруулж, хоёр орны харилцааны агуулгыг баяжуулан, стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг урагшлуулахад бэлэн байна" гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе