|
|
||
Орон нутгийн цагаар өчигдөр үдээс хойш, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 6 дахь уулзалтад оролцсоны дараа, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы ерөнхий сайд Абе Шинзо нартай хамт сэтгүүлчидтэй уулзсан юм.
Ли Кэчян, "Гурван орны удирдагчид Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа, анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, гурван орны хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаагаа дахин нотолсон бөгөөд түүхийн болон бусад эмзэг асуудлуудыг зохицуулан, түүхийг гуйвуулалгүй зөв үнэлэн, ирээдүйдээ өөдрөг хандах талаар санал нэгдлээ. Мөн бүс нутгийн эдийн засгийн нэгдэлд хамтдаа хүчин зүтгэж, зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцын 2020 оны зорилтыг биелүүлэн, Азийн хөгжил, тэрчлэн дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллах талаар санал нэгдлээ" гэжээ.
Ли Кэчян, "Хятад, Япон, Өмнөд Солонгос бол зүүн Азийн эдийн засгийн гурван том цогц, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг толгойлогч бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал үр нөлөөтэй юм. Хятадын тал Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх, найрсаг сайн хөршийн үзэл баримтлалыг мөрдсөөр ирсэн юм. Гурван орон адил үзэл баримтлалыг мөрдөн, улс төрийн аюулгүй байдал болон эдийн засгийн хөгжлийн хоёр том хүчин зүйлийг зөв ашиглан, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар энх тайван хөгжлийн орчин бүрдүүлэхийг хүсэж байна" гэлээ.
Тэрээр мөн "Энэ жил дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой тохиосон тул гурван орон энх тайван хөгжлийн замналыг эрс хэлбэрэлтгүй баримтална гэдгээ дэлхийд хандан зарлаж, гурван талын хамтын ажиллагааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, зүүн хойд Азийн өнө удааны амар амгалан байдлыг баталгаажуулах ёстой юм" гэжээ.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |