|
|
||
Орон нутгийн цагаар 1-ний үдээс хойш, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт Япон Өмнөд Солонгосын үйлдвэр худалдааны 5 дахь дээд уулзалтад оролцов.
Ли Кэчян: "Өнгөрсөн 16 жилийн турш 3 орны худалдаа 12 хувиар өсөн нэмэгдэж, харилцан худалдаа хөрөнгө оруулалтын чухал түнш болсон байна. 3 орны эдийн засаг тасралтгүй хөгжиж, бүтцийн өөрчлөлт гүнзгийрэхийн хэрээр эдийн засгийн харилцан нөхөх чанар цаашид нэмэгдэж, Азийн бүс, дэд бүс болон дэлхийн хөгжил цэцэглэлтэд ашигтай" гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, "Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, 3 орны эдийн засаг уналтын дарамтад нүүрлэж байна. Тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь 3 орны ашиг сонирхолд нийцнэ. 5 талаас хүчин чармайлт гаргахыг Хятад улс санаачилж байна" гэв.
Нэг, худалдааны хэмжээ болон нээлттэй байдлаа өргөжүүлж, бараа гүйлгээ, гааль, хяналт шалгалтын салбар дахь хамтын ажиллагааг эрчижүүлэн, худалдааны таатай орчинг бий болгоно. Хоёр, хамтын ажиллагааны нөөцийг илрүүлнэ. Гурав, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Дөрөв, инновацын хамтын ажиллагааны шинэ цэгийг бий болгоно. Тав, хүмүүнлэгийн солилцооны түвшинг дээшлүүлнэ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |