|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай 3-ны үдэд Дяо юй тай төрийн зочид буудалд уулзав.
Ли Кэчян, "Хятад, Франц хоёр орны дээд давхаргын харилцаа нягтарч, хамтын ажиллагаа урагштай хөгжиж, таны дарга Ши Жиньпинтай хийсэн хэлэлцээ баялаг үр дүнд хүрлээ. Энэ оны 6-р сард миний бие таны оронд айлчлаад эрхэм ерөнхийлөгч та болон ерөнхий сайд Мануэл Валлстай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар олон тохиролцоонд хүрч, цөмийн эрчим хүч, банк санхүү, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулсан юм. Хятад улс хоёр орны улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэн, том төсөл болон шинэ салбарын хамтын ажиллагааг ахиулж, нийгэм соёлын харилцааг эрчимжүүлэн, хоёр орны харилцааг улам сайн хөгжүүлэхээр Францтай хамт хичээн зүтгэхэд бэлэн байна" гэжээ.
Франсуа Олланд, "Ерөнхий сайд Ли Кэчян та энэ оны 6-р сард Францад айлчилснаас хойш хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжлөө. Франц улс Хятадын талтай цөмийн эрчим хүч, гурав дахь зах зээлийн хамтын ажиллагааны талаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын худалдаа болон харилцан айлчлалыг ахиулахад тус дөхөм үзүүлнэ" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |