• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Франсуа Олланд Хятад Францын цаг уур, ногоон эдийн засгийн чуулганд хамт оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-03 21:06:20

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Хятадад төрийн айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар 3-ны үдээс өмнө Дяо юй тай төрийн зочид буудалд Хятад Францын цаг уур, ногоон эдийн засгийн чуулганы хаалтын ёслолд оролцов.

Ли Кэчян: "Хятад, Франц хоёр орон цаг уурын өөрчлөлтийг зохицуулах салбарт хүч хамтран ажиллаж байгаа нь хоёр том орны хүн төрөлхтний хувь заяатай холбоотой чухал асуудалд хамтдаа үүрэг хариуцлагаа биелүүлж буйг харуулж байгаа төдийгүй Хятад Францын харилцаа нь Хятад болон Европын харилцааны тэргүүнд урагшилж байгаагын илрэл юм. Өчигдөр хоёр орны төрийн тэргүүн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ оны 6-р сард миний бие танай оронд айлчлах үеэр Хятадын засгийн газраас НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн ерөнхий конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хандан, тус салбарт өөрийн орны хувь нэмэр үзүүлэх төслийг өргөн барьсан юм. Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар Франц улс хүчин чармайлт гаргасныг Хятадын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд хоёр талын харилцаагаа нягтруулж, өөр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлэх зарчим, шударга зарчим, өөр өөрийн чадлаараа чармайх зарчмыг мөрдөж, Парисын цаг уурын их хурлаар иж бүрэн, тэнцвэртэй, дорвитой гэрээ байгуулж, хүн төрөлхтний тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.
\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе