|
|
||
ХОУР-гийн Күнзийн дээд сургуулийн өвлийн лагерьт оролцогчид өчигдөр Шааньши мужийн Ши-ань хотын Линьтүн сянь дахь Чиньшихуангийн онгоны музейтэй танилцжээ.
Чиньшихуангийн онгоны музей бол Чиньшихуангийн цэрэг морины баримлын музейд тулгуурлан, Чиньшихуангийн онгоны буурийн цэцэрлэгт хүрээлэнг хамарсан том хуучин буурийн музей юм. 1987 онд ЮНЕСКО Чиньшихуангийн онгоныг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан байна.
Энэ удаагийн лагерьт Монгол, ОХУ, Итали, Финланд, Япон, Пакистан, Шири Ланка, Бангладеш зэрэг 8 орны Күнзийн 8 танхимын 24 сурагч оролцож, 11 хоног үргэлжлээд 6-ны өдөр өндөрлөнө. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |