• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны аж үйлдвэрийн яармаг Шанхайд нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-11-03 16:19:48

2015 оны Хятадын олон улсын аж үйлдвэрийн яармаг 3-ны өдөр Шанхайд нээгдлээ. Энэ яармаг анх удаагаа Шанхайн үндэсний хурал үзэсгэлэнгийн төвд болж, үзэсгэлэнгийн цар хүрээ оролцсон аж ахуйн нэгжийн тоогоороо түүхийн шинэ рекорд тогтоожээ.

Энэ яармаг шинийг зохион бүтээх, ухаалаг, ногоон гэх уриан дор болж, аж үйлдвэрийн автоматчилал,эрчим хүч хэмнэх, шинэ эрчим хүчний авто машин, робот, сансар, агаарын тээврийн техник зэрэг 9 том төрлөөр, үзэсгэлэнгийн цар хүрээ 230 мянган ам дөрвөлжин метр талбайд болж, 2200 гаруй аж ахуйн нэгж оролцож, давхардсан тоогоор 11 мянга 226 лангуу ажиллуулж, өнгөрсөн удаагийнхаас 38.55 хувиар нэмэгдсэн байна. Яармаг 5 хоног үргэлжлэх болно.

Шанхайн эдийн засаг мэдээлэлжүүлэлтийн хорооны орлогч дарга Ман Жин: Энэ яармаг Хятадын оюунлаг бүтээгдэхүүний гол индэр болно. Үүнд автоматчилал болон роботын үзэсгэлэнгийн талбай 1.5 дахин нэмэгдэж, анх удаа гэрийн хэрэглээний робот болон сансар агаарын тээврийн үзэсгэлэн гаргасан юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе