|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 2-нд Ардын их хурлын ордонд Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Францын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлээд, үргэлжлэн хамтаар хүчин зүтгэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ байдлыг тасралтгүй бий болгох талаар санал нэгдсэн байна.
Ши Жиньпин Хятад Францын харилцааны талаар 3 санал дэвшүүлжээ. Тухайлбал: Нэгд, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, удирдах болон баталгааны үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог цаашид ахиулна. Гуравт, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа байгуулахыг хамтаар ахиулах болно.
Ши Жиньпин: "Францын тал уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын их хурлын бэлтгэл ажлын талаар хийж буй асар их хүчин зүтгэлийг Хятад улс дээд хэмжээнд үнэлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын их хурлыг сайтар зохион байгуулахаар байгаа Францыг эрчтэй дэмжинэ. Хятадын тал ч их хурлыг амжилттай зохион байгуулахад нааштай хүчин зүтгэл гаргана" гэжээ.
Францыг оролцуулсан Европын талтай хамтаар чармайж, Хятад Европын 4 том түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлж, ялангуяа Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" стратегийг Европын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй харилцан уялдуулах зэргээр эртхэн ахиц гаргахад Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин онцолжээ.
Франсуа Олланд: "Хятадын талтай хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын их хурлыг нааштай үр дүнд хүргэхийг Франц хүсэж байна. Хятад улстай нягт тхамтран ажиллаж, ирэх жил Их 20-ын бүлгийн уулзалтыг сайтар зохион байгуулах, тэрчлэн олон улсын санхүүгийн байгууламжид өөрчлөлт хийхийг Франц дэмжинэ. Мөн Их Британи, Герман зэрэг Европын орнуудтай хамтаар хүчин зүтгэж, Европ Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад Франц бэлэн байна" гэж илэрхийлжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |