• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юань-чао Афганистаны Ерөнхийлөгч Ганитай уулзав

CRI       (GMT+08:00) 2015-11-04 10:22:38

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай 3-нд Кабулд Хятад улсын дэд дарга Ли Юань-чаог хүлээн авч уулзав.

Ли Юань-чао Ашраф Ганид дарга Ши Жиньпиний аман захиаг уламжлав. Дарга Ши Жиньпин Ашраф Ганид дотнын мэндчилгээ дэвшүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж буй Афганистаны засгийн газар болон ард түмэнтэй зовлонг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв. Хятадын засгийн газраас Афганистанд тусалсан тусламжийн бодисыг өнөөдөр Кабулд хүргэх юм. Түүнчлэн Хятадын засгийн газраас Афганистаны газар хөдлөлтийн гамшгийг бууруулах үйл ажиллагаанд 1 сая ам. долларын яаралтай бэлэн мөнгөний тусламж олгох болно. Афганистаны засгийн газрын улсын дотоодынхоо энх тайван, тогтвортой байдал болон хөгжлийг ахиулах хүчин чармайлтыг Хятадын тал дэмжиж, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг чангатгаж, Хятад, Афганистаны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам хөгжихийг ахиулах болно гэсэн байна.

Ли Юань-чао хэлэхдээ, Афганистаны талтай хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, "нэг бүс нэг зам"-ыг хамтаар бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Мөн өдөр Ли Юань-чао Кабулд Афганистаны гүйцэтгэх захирал Абдуллахтай уулзаж, түүнд Ли Кэчян ерөнхий сайдын дотнын мэндчилгээг дамжуулсан байна. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе