|
|
||
2015 оны 11-р сарын 4-ний өдрийн 0 цаг 25 минутад Хятад улс Шичан дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-3В" зөөгч пуужингаар "Жүнсин-2С" хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, товлосон тойрог замд нь оруулсан байна.
"Жүнсин-2С" бол Хятадын Хиймэл дагуулын мэдээлэл холбооны корпорацын хязгаарлагдмал компанийн хиймэл дагуул юм. Уг хиймэл дагуулыг Хятадын Сансрын техникийн академи судлан бүтээжээ. Бүх Хятадын радио телевиз, радио долгион цацах станц, кабелийн телевизийн сүлжээ зэрэг байгууллагуудад үйлчлэхэд зориулжээ.
"Жүнсин-2С" хиймэл дагуулыг хөөргөхөд ашигласан зөөгч пуужинг Хятадын Сансрын судлалын техникийн корпорац компанийн харьяа байгууллага болох Хятадын зөөгч пуужингийн техникийн академи судлан бүтээсэн ба энэ нь "Чанжэн" нэрэмжит зөөгч пуужингийн 216 дахь хөөргөлт болно. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |