|
|
||
Орон нутгийн цагаар 11 цаг 50 минутын үеэр Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Ханой хотын Нойбай олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиход Вьтнамын удирдагчид онгоцны буудалд угтсан байна.
Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын бүх гишүүд болон Вьетнамын ард иргэдийн амрыг айлтган, сайн сайхныг ерөөжээ. Тэрээр, Хятад Вьетнам бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш. Хоёр орны улс төрийн систем ижил, хөгжлийн замнал төстэй, хувь заяа холбоотой юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жилийн турш, хоёр орны харилцааны агуулга баяжиж, түвшин дээшилсээр хоёр талын харилцаа Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах чиглэлээр урагшилсаар байна. Шинэ зуун гарснаас хойш хоёр талын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа улмаар гүнзгийрч, хоёр ард түмэнд ашиг шимийг нь өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой, хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ. Хятад улс манай хоёр орны уламжлалт найрамдлыг чухалчилж, стратегийн өндөрлөг, алсын хараагаар Хятад Вьетнамын харилцааг шийдвэрлэх бөгөөд Вьетнамтай хамтран чухал талыг голлож, алсыг харж, харилцан хүндэтгэж, найрсаг зөвшилцөж, Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг урт удаан хугацаанд эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Би Вьетнамын удирдагчид, олон салбарынхантай уулзан ярилцаж, хоёр нам, хоёр орны харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санаа бодлоо гүнзгий солилцон, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, ирээдүйн хөгжлийг төлөвлөн, Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.
Вьетнам бол Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын эхний улс бөгөөд дараа нь Сингапурт айлчлах юм.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |