• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурт төрийн айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-06 20:20:03

6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурт хүрэлцэн очиж, тус оронд хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Орон нутгийн цагаар 6-ны үдээс хойш 5 цаг 30 минутад Ши Жиньпин даргын суусан онгоц Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Ши Жиньпин, гэргий Пэн Ли Юань нарыг тус орны засгийн газрын дээд албаны хүмүүс халуун дотноор угтан авчээ.

Ши Жиньпин, Сингапурын засгийн газар ард түмэнд халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Тэрээр, Хятад, Сингапур бол найрсаг сайн хөрш, дипломат харилцаа тогтоосон 25 жилд хоёр орны дээд давхарга найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж ирсэн тул олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч, баялаг амжилттай хөгжлөө.

Хоёр талын найрсаг харилцаа нь хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээж,тус бүсийн энх тайван, тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүллээ. Миний бие энэ айлчлалаараа ерөнхийлөгч Тан Кэн Ям, ерөнхий сайд Ли Сен Лун нартай хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Сингапурын харилцааны хэтийн төлөвийг хамтдаа төсөөлөн, хоёр талын харилцаагаа түүхийн шинэ гараанаас эрчимтэй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе