|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Ханойд Вьетнамын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нуань Футрантай хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар 7 зүйлт санал дэвшүүллээ. Нэгд, улс төрийн удирдлагаа эрчимжүүлж, хоёр нам хоёр орны дээд хэмжээний ойлголцол, харилцан итгэлцлийг эрчимжүүлнэ. Хоёрт, нам хоорондын хэлхээ холбоогоо гүнзгийрүүлж, хоёр орны намын онолын асуудлаар уулзалт зохион явуулах. Гуравт, хөгжлийг стратегитай уялдуулж, хоёр орны "Нэг бүс нэг зам", эдийн засгийн "хоёр хонгил нэг хүрээ"-ний цар хэмжээн дэх хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрэх. Дөрөвт, хоёр талын цэргийн салбар, НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэг, аюулгүйн хамгаалалт, мансууруулах бодисыг хориглох, хилээр орж гарах удирдлага, цахилгаан холбооны залилан, интернетийн аюулгүй байдал зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Тавд, найрамдлаа бэхжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэн, хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол, аялал жууулчлал, залуучууд зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулан, Хятад Вьетнамын ард түмний нөхөрлөлийн үндэс суурийг бататгах. Зургаа, тэнгис дээрх хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, нийтлэг ойлголтоо аажмаар хуримтлуулж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөх. Долоо, олон улсын үйл хэргийн явц дахь зохицуулалтыг эрчимжүүлэх эдгээр болно.
Нуань Футран: ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнам, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ойн үеэр Вьетнамд төрийн айлчлал хийж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Вьетнамын тал хоёр нам хоёр орны дээд хэмжээний болон бүх шатны нягт харилцааг хэвээр хадгалж, хоёр талын худалдааны тогтвортой хөгжлийг ахиулан, эдийн засгийн хоёр хонгил, нэг хүрээ, нэг бүс нэг замын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хятадын тал Вьетнамын дэд бүтэц, шинэ техникийн салбарт хөрөнгө оруулахыг дэмжиж, хоёр талын хүмүүнлэг, батлан хамгаалалт, аюулгүй байдал, гэмт хэрэгт цохилт өгөх, орон нутаг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |