• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин Хятадын эрдэмтэнд төрийн шагнал гардууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-06 10:35:49

Оросын ерөнхийлөгч Путин 4-ний өдөр Кремльд шагнал гардуулах ёслол зохион байгуулж, гадаадын арван хүнд төрийн шагнал гардуулсан ба Хятадын нэрт орчуулагч Лю Вэньфей найрамдлын медаль хүртлээ.

Путин: Оросын соёл, Оросын хэлний соёлын өвийг хамгаалахын төлөө өөрийгөө умартан зүтгэсэн та бүхэнд баярлаж байна. Та бүхний хийсэн эдгээр ажил өөр өөр тив, өөр өөр орны хүмүүсийг нягтруулж байгаа юм. Та бүхэнд төрийн шагнал гардуулж байгаадаа би маш баяртай байна гэжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Лю Вэньфей хэлэхдээ, Хятад улсад Орос судлалын хэдэн мянган эрдэмтэн бий. Би хамгийн сайн нь биш байх аа. Орос судлалын анд нөхдийнхөө өмнөөс би энэ шагналыг авч байна гэж бодож байна. Бид Оросын соёлыг судалж найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлст хувь нэмрээ оруулж байгаа юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе