|
|
||
6-ны өдөр Хятадын Стандарт хэмжилт зүйн хорооны дарга Тянь Шихун нэг бүс нэг зам дагуу орнуудын стандартчилсан хамтын ажиллагааны талаар гурван санал дэвшүүллээ. Нэгд, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, стандартаа харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг идэвхтэй ахиулж, стандартчилсан мэдээлэл солилцон, улс орнуудын стандартыг нэгдмэл болгож, худалдааг хялбарчлах. Хоёрт, стандартыг олон улсын жишигт хүргэж, олон улсын стандартыг хамт тогтоож, зам дагуу орнуудын стандартын олон улсын болох түвшнийг дээшлүүлэх. Гуравт, стандартын хамтын ажиллагааны индэр, зам суваг нээж, зам дагуу орнууд болон бүс нутгийн стандартын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулж, чадавхын байгуулалт хийх зэрэг болно гэжээ.
Монгол, Казакстан, Киргиз, Сингапур, Тажикстан, Армен зэрэг орны стандартын салбарын албаны хүмүүс, Хятадын худалдааны яам, Ойн аж ахуйн үндэсний газрын төлөөлөгчид нэг бүс нэг зам дагуу орнуудын стандартчилсан хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, ойн аж ахуй зэрэг салбарын стандартчиллын талаар тусгай сэдвээр илтгэл тавьлаа. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |