• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-06 10:12:16

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 5-нд Ханойд Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Дунгтай уулзлаа.


  
Ши Жиньпин: хоёр тал улс төрийн чиг хандлагыг сайтар харж үзэн, стратегийн зөвшилцлөө эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг зөв замаар урагш хөгжихийг баталгаажуулах ёстой. Эдийн засгийн талаар ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн стратегийг холбон, хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, Хятад Вьетнамын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ байдлыг хамтаар бий болгох ёстой. Хоёр тал "Нэг бүс нэг зам", "Хоёр хонгил нэг хүрээ" стратегийн хамтын ажиллагааны хүрээнд, хоёр орны олон салбарын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг ахиулж, төлөөлөх чанартай томоохон төслүүдийг сайтар хэрэгжүүлэн, хоёр орны хилийн хамтын ажиллагааг цаашид урагшлуулах ёстой. Вьетнамын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай туслалцаа үзүүлж, хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Тэрчлэн Хятадын аж ахуйн нэгжийн Вьетнамд хөрөнгө оруулан ажил үйлс эрхлэхийг үргэлжлэн урамшуулж, Хятадын аж ахуйн нэгжийн Вьетнамд хөрөнгө оруулахад дэмжлэг туслалцаа, дөхөм үзүүлэхийг Вьетнамаас хүсэж байна гэж онцолжээ.
 
Нгуен Тан Дунг: Ши Жиньпин даргын энэ удаагийн Вьетнамд хийж буй төрийн айлчлал хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэх болно. Хоёр орон дээд зиндааны хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, эдийн засаг худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" стратегийг Вьетнам сайшааж байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжийн Вьетнамд хөрөнгө оруулан ажил төрөл явуулахад нөхцөл боломжоор хангахад бэлэн байгаа бөгөөд хоёр тал боомтын үйл ажиллагааг хялбарчлах арга хэмжээ авахыг судалж болно. Хятадын талтай хамт хүчин зүтгэж, санал зөрөлдөөнөө зохистой шийдвэрлэхэд Вьетнам бэлэн байна гэж онцоллоо.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе