• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-ийн Күнзийн институтийн сурагчид Гуанжүнгийн иргэний зан заншлын музейтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-06 11:27:54

11-р сарын 5-нд ХОУР-ийн Күнзийн институтийн 4-дэх удаагийн өвлийн лагерийн бүх сурагч Хятадын Гуанжүнгийн иргэний зан заншлын урлагийн музейтэй танилцжээ. Сурагчид Хятадын Жөү, Чинь, Хань, Тан зэрэг гүрний үеийн мод, чулуун сийлбэр, тоосгон хөшөө, Гуанжүнгийн иргэдийн хуучин орон сууц, нутгийн үйлдвэрлэл амьдралын соёл иргэншлийг хадгалсан түүхийн дурсгалт зүйл, нэрт хүмүүсийн үлдээсэн үсэг бичиг, уран зурагтай танилцаж, музейн уран сайхны хамтлагын тоглолтыг сонирхжээ.

ХОУР-ийн Күнзийн институтийн 4-дэх удаагийн өвлийн лагерийн арга хэмжээ 11 өдөр үргэлжилж, Монгол, Орос, Итали, Финланд, Япон, Пакистан, Шри Ланка, Бангладеш зэрэг 8 орны 8 сургуулийн 24 сурагч оролцож байна.

\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе