|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Пу Тронг болон Вьетнам улсын дарга Труонг Тан Саны урилгаар Ханойд оройн зоог барьсан байна.
Орон нутгийн цагаар 7 цаг 30 минутад Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар олон улсын хурлын төвд очиход Нгуен Пу Тронг, Труонг Тан Сан нар тус тусын гэргийн хамт хүлээн авсан байна.
Оройн зоогийн дараа Нгуен Пу Тронг, Ши Жиньпин нар үг хэлж, Хятад Вьетнамын харилцаа өргөжиж байгаа нь хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө өгч буйг онцлон, Хятад Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны урт хугацааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулна гэжээ.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |