|
|
||
Орон нутгийн цагаар 11-р сарын 7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурын их сургуульд лекц уншихдаа Хятад улс эргэн тойрны орнуудын дипломат харилцааг тэргүүн байранд тавьж, эргэн тойрны энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахыг чухал үүргээ болгодог. Хятад улс глобал засаглалын системийг ахиулах зорилгоор илүү шударга, зүй зохистой чиглэл рүү хөгжиж, олон улсын харилцааны ардчиллыг түргэтгэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг олохоор гол болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг ахиулахад эргэн тойрноосоо эхлэх хэрэгтэй гэж онцолжээ.
Хятад улс хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, эвсэг хөрш, аюулгүй хөрш, чинээлэг хөрш байх эргэн тойрны дипломат бодлогоо баримталж, дотно найрсаг, үнэнч шударга, харилцан ашигтай, уужуу багтаамжтай байх эргэн тойрны дипломат үзэл бодлыг хэрэгжүүлэн, хамтын, цогцолбор, хамтран ажилласан, тогтвортой байх Азийн аюулгүй байдлын үзэл бодлыг мөрдөн, Хятад-АСЕАН болон Азийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |