|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, 6-ны үдээс хойно, Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгчийн ордонд Сингапурын ерөнхийлөгч Тони Тан Кэн Янтай уулзсан байна. Хоёр орны тэргүүн нар Хятад Сингапурын харилцааг цагийн урсгалыг дагасан иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгохоор санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд Хятад Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат өгсүүлэх ажлыг эхлүүлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Сингапур дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн үеэр Сингапурт төрийн айлчлал хийж байгаадаа маш их баяртай байна. Хятад Сингапур дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр тал өргөн салбарт, олон давхаргад, ажилч хэрэгч, бүтээлч иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлсэн юм. Өдгөө, Хятад Сингапурын харилцаа ирээдүйгээ нээж хөгжүүлэх маш чухал аз тохиолд тулгарч байна. Хятад улс Сингапуртай хамтаар чармайж, Хятад Сингапурын харилцааны шинэ ирээдүйг нээхэд бэлэн байна гэжээ.
Тони Тан Кэн Ян, Сингапур улс байгуулагдсаны 50 жилийн ой болон Сингапур Хятад дипломат харилцаа тогтоосны 25 жилийн хос баярын жилүүдэд дарга Ши Жиньпин Сингапурт төрийн айлчлал хийж байгаад маш их баяртай байна. Энэ удааны айлчлал нь Сингапур Хятадын хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ өндөр төвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Уулзалтын өмнө, Тони Тан Кэн Ян ерөнхийлөгчийн ордны өргөн их талбайд өвдөг их утгах ёслол хийсэн байна. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |