• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-10 20:58:45

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны үдээс хойно АИХ-ын ордонд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийлээ. Хамтдаа хүчин зүтгэж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг байнга хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээнэ гэдгээ хоёр орны тэргүүн илэрхийлжээ.

Ши Жиньпин: Хятад Монгол хоёр сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Одоо хоёр орны харилцаа хөгжлийн хамгийн сайхан үедээ байна. Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа болохоор хоёр орны ард түмний дэмжлэгийг хүлээж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны харилцааг Хятадын эргэн тойрны дипломат харилцааны чухал байранд тавьсаар ирсэн. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэнэ. Хятад улс чин үнэнч, уужуу ухаанаар хоёр орны харилцааны хөгжлийг уламжлан хөгжүүлэх бөгөөд харилцан ашигтай хамтдаа ашиг олох зарчмын дагуу Монголын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн онцолжээ.

Ши Жиньпин: Хятад, Монгол, Орос гурван орон зөвшилцөл, хэлхээ холбоогоо эрчимжүүлж байгааг сайшааж байгаа бөгөөд гурван орон нэн даруй эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна. 2016 оны Ази Европын тэргүүлэгчдийн хурлыг Монгол улс зохион явуулахыг Хятадын тал идэвхтэй дэмжинэ. Томоохон асуудлаар Монголын талтай үргэлжлэн хэлхээ холбоотой байж, хамтын ажиллагаа өрнүүлэн, хамтдаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, дэлхийн энх тайван, шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэж онцоллоо.

Ц. Элбэгдорж: Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг Монголын тал сайшааж байна. Тэрчлэн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулахыг хүсэж байна. Монгол Хятадын найрсаг харилцааны хөгжлийг Монгол улсын дипломат бодлогынхоо тэргүүлэх чиг хандлага болгож, Хятадын талтай хууль зүй, батлан хамгаалах, энхийг сахиулах хүчин зэрэг олон салбарын хэлхээ холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятадын талтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, амьтан ургамлын хорио цээр, хяналт шалгалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Хятад Оросын гурван талын хамтын ажиллагааг Монгол улс чухалчилж, Хятадын талтай байнга хэлхээ холбоо, зөвшилцөл хийхэд бэлэн байна гэж онцолжээ.

Хэлэлцээнээс өмнө, Ши Жиньпин дарга АИХ-ын ордны хойд танхимд ерөнхийлөгч Элбэгдоржид зориулан угтан авах ёслол зохион явуулжээ. Хэлэлцээрийн дараа, хоёр орны тэргүүн эдийн засаг, технологи, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, сансар судлал, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд байлцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе