2015 онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өснө
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-11-10 15:29:31
Синьхуа агентлагийн мэдээ: 9-ны өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас эдийн засгийн төлөв байдлын тайлан нийтлэв. Тайланд төсөөлснөөр 2015 онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өсөж, харин 2016 онд 3.3, 2017 онд 3.6 хувиар тус тус өсөх боловч бүх талаас нь үзвэл өсөлтийн хурд буурах эрэсдэлэй гэжээ.
Хөгжсөн улсуудаас, Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд 2016 онд 2.5, 2017 онд 2.4 хувь, Европын эдийн засгийн өсөлтийн хурд 2016 онд 1.8 хувь, 2017 онд 1.9 хувьд тус тус хүрнэ. Харин Японы эдийн засгийн өсөлтийн хурд 2016 онд 1.0 хувьд хүрнэ хэмээн төсөөлж, 2017 он гэхэд хэрэглээний татварын өсөлтийн улмаас буурч 0.5 хувьд хүрнэ гэж төсөөлжээ.
Тайланд төсөөлснөөр: Шинээр хөгжиж буй аж ахуйн цогцуудын тодор, Хятадын эдийн засгийн өсөлт 2015 онд 6.8, 2017 онд 6.2 хувьд тус тус хүрэх юм байна. Шинээр зах зээлийн аж ахуйг хөгжүүлж буй Бразил, Орос зэрэг улсуудын эдийн засгийн өсөлтийн 2017 онд эдийн засгийн эерэг өсөлттэй болно. Ирэх хоёр жилд Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт дараалан 7 хувийг давах гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл