• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Ц.Элбэгдоржтой уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-11 16:27:35

Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 11-ний өдөр Бээжингийн Ардын Их Хурын Ордонд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзлаа.

Жан Дэжян: Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай. Өчигдөр Ши Жиньпин дарга тантай олон салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар шинэ нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын харилцааны агуулгыг баяжуулснаар, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчтэй хөгжүүлэх болно. Хятадын АТИХ хоёр орны найрамдалд тус дөхөм үзүүлж, Монгол улсын УИХ-тай найрсаг харилцаагаа тасралгүй эрчимжүүлж, энэ сарын сүүлчээр нээх хоёр орны парламент хоорондын тогтмол харилцааны механизмыг нухацтай ажиллуулах болно. Хоёр тал Хятад, Монголын харилцааны хөгжлийн шинэ хандлагын дагуу хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны түвшинг улам ахиулж, хоёр орны стратегийн түншлэлийн бүх талын харилцааг цаашид хөгжүүлэх ёстой гэжээ. Жан Дэжян мөн санал хүсэлтийн дагуу "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөний тухай танилцуулсан байна.

Ц.Элбэгдорж: Монгол улс Хятад улстай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе