|
|
||
Өнөөдөр Бээжин хотноо "Бээжин-2015 Олон улсын ард түмнүүдийн найрамдлын форум" боллоо. Энэ удаагийн форумыг Бээжингийн Гадаадтай харилцах ардын нийгэмлэг, Бээжингийн Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, Бээжингийн баруун дүүргийн захиргаанаас хамтран зохион байгуулсан юм. Форумд Хятадын ба гадаадын мэргэжилтэн, төлөөлөгчид "нэг бүс нэг зам" төслийн боломж, ард түмнүүдийн найрамдал, хотын бүтээн байгуулалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, туршлага солилцохын зэрэгцээ санал зөвлөгөө өгсөн юм.
Энэ удаагийн форум хоёр өдөр үргэлжилж, "хотын эв зохицонгуй хөгжлийн тухай ярилцлага өрнүүлж, ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэх" сэдвээр гол форум, салбар форум, үзэсгэлэн зэрэг 10 гаруй үйл ажиллагааг зохион явуулж байна. Америк, Бразил, Франц зэрэг 20 улс, олон улсын найрамдлын 37 байгууллага, гадаад тодоодын хотуудын 300 гаруй төлөөлөгч энэ арга хэмжээнд оролцжээ. Тэд "Хотын бүтээн байгуулалт, удирдлага-эртний түүх соёлт нэрт хотыг хамгаалах", "хичээлийн хөтөлбөр, багшийн мэргэжлийн төрөл", "соёл иргэншлийн солилцоо, биет бус соёлын өв залгамжлал", "ндөр настдын аж ахуйн хамтын ажиллагаа, хөгжил" зэрэг дөрвөн талаар гүнзгий ярилцаж, Бээжинг дэлхийн шилдэг хот, амьдран суурьших зохистой газар болгон бүтээн байгуулахад санал зөвлөгөө өгнө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |