• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Зохицол ба ялгарал" үзэсгэлэн Хубэй мужид нээгдэв

CRI       (GMT+08:00) 2015-11-12 16:47:49

Үндэстэн дамнасан соёлын солилцооны томоохон арга хэмжээ болох "Зохицол ба ялгарал- Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн"-гийн Хуанган дахь арга хэмжээ 11-р сарын 12-нд Хятадын Хубэй мужийн Хуанган хотын музейд нээлтээ хийлээ. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол улсын зураачид болон нийгмийн олон салбарын зочид нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

"Зохицол ба ялгарал- Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн" арга хэмжээг Хятадын Олон Улсын Радио болон Хубэй мужийн Хуанган хотын суртал ухуулгын газар хамтран зохион байгуулсан юм. Олон хэлбэрээр дамжуулан, бумбын соёлын нөлөө түгэн уламжлагдсан Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос болон Монгол улсын хооронд илүү уужуу багтаамжтай соёлын харилцаа солилцоо, хамтын ажиллагааны индэр буй болгох зорилтын дагуу тус арга хэмжээ зохиогдсон болно.

Хуанган хотын үзэсгэлэнд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос болон Монгол улс зэрэг олон орны уран бүтээлчдийн 150 гаруй уран бичлэг, уран зургийн бүтээлийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн гадаад дотоодын уран бүтээлчид Хуанганий Лүө-Тянь сяньд очиж, 4 хоногийн турш тухайн газар нутгийн өнгө үзэмжтэй танилцан, бүтээл туурвих юм. Хуанганий үзэсгэлэн өндөрлөсний дараа энэ сарын 27-нд тус үзэсгэлэн тухайн нэрээрээ Японы Осакад зохиогдоно. Оны дотор багтаан үзэсгэлэнгийн гол сэдэвт уран бичлэг, уран зургийн сонгомол бүтээлүүдийн цуглуулга ном болон дурсгалын маркийг хэвлэн нийтлэх юм. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе