• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга бол дэлхийн хамтын хөгжлийн боломж юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-13 16:07:37

Өнөөдөр Шэньжэнь хотод ЕХ-ын дарга асан, Португалийн засгийн газрын экс ерөнхий сайд Бароссо "Хятадын Да Мэйшагийн инновацын 2 дугаар форум"-д илтгэл тавьж, "Нэг бүс нэг зам" санаачилга Хятад, Европ төдийгүй бүх дэлхийд ирээдүйн хөгжлийн боломж нээсэн гэв.

Бароссо: Би ЕХ-ны комисст 10 жил ажилласан. Энэ удаад Хятадад тав дахиа айлчилж байна. Урьд Хонконг, Макао, Шанхай, Өвөр Монгол, Хайнань зэрэг газар очсон бөгөөд Хятадын өнгөрсөн зууны 80-аад оны сүүл үеийн гайхмаар хөгжил, өөрчлөлтийг нүдээр үзсэн гэжээ.

Тэрээр: "Нэг бүс нэг зам" бол асар их хөгжил, шинэчлэлийн стратеги юм. Харахад хялбар мэт боловч маш гүнзгий, олон талын нөлөөтэй. "Нэг бүс нэг зам" санаачилга ЕХ, Ази, Хятадын бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь лавтай. Гэвч "Нэг бүс нэг зам"-ын бий болгосон өөрчлөлт, хөгжил ЕХ-нд санхүүгийн хямралаа даван туулах итгэл төрүүлсэн юм. Мөн Хятад, Европын улсууд өөр өөрийн асуудлаа шийдвэрлэхэд улам илүү итгэл төрүүлсэн юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе