|
|
||
13-нд Бээжин хотноо Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны албаны хүн хэлсэн үгэндээ: Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хөгжлийн хэлбэрийн төвшинг өндөржүүлэхийн төлөө Хятад улс аж үйлдвэрийн шинжтэй үйлчилгээний салбарыг хөгжүүлж, хэрэглээний шинэ салбарыг идэвхтэй хөгжүүлж, шинэ хангамж, шинэ хөдөлгөх хүчийг бүрдүүлэн, эдийн засгийн өсөлтийн шинэ хүч бий болгож, хөгжлийн хэлбэрийн төвшинг өндөржүүлнэ гэжээ.
Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн ажлын хурлаар хэрэглээний шинэ салбарыг идэвхтэй хөгжүүлж, шинэ хангамж, шинэ хөдөлгөх хүч бүрдүүлэн, амьдрал ахуйн салбарт үйлчилгээний ажил үйлсийг хөгжүүлж, хэрэглээний бүтцийн зэрэглэлийг дээшлүүлэх талаар хоёр санал дэвшүүлсэн юм.
Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Линь Няньшиү холбогдох бичиг баримтын талаар тайлбарлаж хэлэхдээ: Энэ хоёр саналыг хэрэгжүүлснээр эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн, хөгжлийн хэлбэрийн төвшинг өндөржүүлж, ардын амьжиргааг сайжруулан, ажлаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд ашигтай юм. Үүнд амьдрал ахуйн салбарт үйлчилгээний ажил үйлсийг хөгжүүлэхэд 10 том салбарыг хамрах юм гэжээ. Линь Няньшиү:
"Тус баримт бичигт иргэдийн амьдрал ахуй, хэрэгцээ шаардлага, нөөц ихтэй 10 том салбарыг хамарсан юм. Үүнд оршин суугчид, гэр бүл, эрүүл мэнд, өндөр насны асрамж, аялал жуулчлал, спорт, соёл, хууль эрхзүй, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, гуанз рестрон, боловсрол, сургалт дамжаа зэрэг 10 салбарыг хамарч байна" гэжээ.
Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөх хүч болохын хувьд хэрэглэгчдийн бүтэц чанаржиж байгаа нь эдийн засгийн томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна. Бас холбогдох аж ахуйн шалгарлыг ахиулах болно. Энэ тухай төрийн зөвлөлийн байнгын хурлаас: Хэрэглээний дайчлах үүргийг идэвхтэй нэмэгдүүлж, шинэ хэрэглээгээр үр ашигтай нийлүүлэлтийг өргөтгөн, механизмаа шинэчилж, хэрэглээний нөхцөлийг сайжруулан, бодлогоо системжүүлэх хэрэгтэй гэжээ. Линь Няньшю хэлэхдээ: Ирээдүйд Хятад улс өөрчлөлт, шинийг зохион бүтээхээр хэрэглээний өргөжилтийн механизмын саадыг арилгах болно гэжээ.
Тогтолцооны зарим хязгаараас болж зарим үйлчилгээний ажил төрөл, шинээр хөгжиж буй салбарууд бүрэн хөгжиж, үр ашигтай өрсөлдөж чадахгүй байна. Жишээлбэл, боловсрол, эм эмнэлэг, соёл, өндөр насны асрамж зэрэг салбарт нийгмийн хөрөнгө оруулалтыг татахад зарим бэрхшээл тулгарч байна. Үүний зэрэгцээ био эм бэлдмэлийн шинэ техник, 3D хэвлэл зэрэг өвөрмөц үйлдвэрлэл, ухаалаг микро цахилгаан сүлжээ зэрэг шинэ дэд бүтэц, интернет+ зэрэг хуваалцах эдийн засгийн хэв загвар өдгөө тасралтгүй гарч ирж байна. Бас зарим хоосон орон зай бий. Бид шинэ хэрэглээ, шинэ аж үйлдвэр, шинэ ажил төрлийн хөгжлийн шаардлагад нийцсэн тогтолцооны байгуулалтаа түргэтгэх хэрэгтэй гэжээ.
Тоо баримтаас үзвэл, 2014 онд Хятадын иргэдийн гадаад дахь хэрэглээний зарлагын хэмжээ нэг триллион юаньд хүрчээ. Үүнд үнийн зөрүү, барааны чанараас нөлөөлөх хүчин зүйл их байлаа. Хятадын Хөгжил Өөрчлөлтийн үндэсний газрын албаны хүн Шюй Лингийн танилцуулснаар, Хятад улс хойшид гадаадаас бараа импортлох замыг нээн шулуутгаж, татваргүй барааны дэлгүүр нэмэн ажиллуулах, жуулчдын худалдан авсан барааны татварыг буцаах зэрэг арга хэмжээ авна гэжээ.
"Оршин суугчдын хэрэглээг бүрэн хангахын тулд импортын үйл явцыг шулуутгаж, татвар хөнгөлсөн барааны дэлгүүр нэмэн ажиллуулах зэрэг аргаар, хэрэглэгчид хүссэн гадаадын бараагаа Хятадаас авах боломж бүрдүүлэх тухай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг хичээж байна."
Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын эдийн засгийн хөгжлийн 3 хөшүүргээс хэрэглээ нь макро эдийн засгийн хөгжилд нөлөөлөхийн хувьд улам их ач холбогдол өгөх болжээ. 2015 оны эхний 6 сард, хэрэглээний хэмжээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр 60 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 5.7 нэгжээр нэмэгдэн, хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чухал хүчин болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |