• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын бохирдлын шар өнгийн сэрэмжийн дохио өглөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-13 10:54:41

Бээжин хотын Агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах ажлыг удирдах албаны тамгын газар 13-ны 08:00 цагт "Агаарын бохирдлын шар өнгийн сэрэмжийн дохио" нийтэлж тэмдэглэхдээ, цаг агаарын тааруу нөхцөл байдлын улмаас агаарын бохирдол ихсэж, "5-р зэрэглэлийн хүнд бохирдлын түвшин"-д хүрлээ. Ирэх хоёр хоногт агаарын бохирдол өөрчлөгдөхгүй байж, 15-ны үдээс хойш хүйтэн агаарын нөлөөг авч алгуур сайжрах болно гэж тэмдэглэжээ.

Агаарын бохирдлын шар өнгийн сэрэмжийн дохио өгсний дагуу, иргэд эрүүл мэнддээ илүү анхаарал хандуулж, боломжийн хир олон нийтийн зам харилцааны хэрэгслээр зорчиж, хувийн машины замын хөдөлгөөнд оролцохыг багасган, хүүхэд, ахмадууд гадагш гарахгүй байхыг Бээжин хотын Агаарын бохирдлын онц байдлыг зохицуулах ажлыг удирдах албаны тамгын газар сануулсан байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе