• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгаа нээлттэй хөгжүүлэх нь дэлхий дахинд ашигтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-16 15:39:28

Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засгаа нээлттэй хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж байгаа нь дэлхийн эдийн засгийн хөгжилд ашигтай төдийгүй энэ нь Их Хорийн бүлгийн удирдагчдын 10-р уулзалтын авч хэлэлцэж байгаа "Эдийн засгаа багтаамжтай, тогтвортой хөгжүүлэх хамтын үйл ажиллагаа" гэсэн сэдэвтэй нийцэж байгааг Америкийн мэргэжилтэн онцоллоо.

Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Их Хорийн бүлгийн удирдагчдын 10-р хуралд илтгэл тавихдаа Хятад улс эдийн засгаа дунд өндөр хурдцаар хөгжүүлж, олон оронд хөгжлийн боломж хангах бүрэн чадвартай, үүндээ итгэл дүүрэн байгаа хэмээн онцолжээ.

Киссингерийн зөвлөгөөний компанийн дэд дарга, Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч байсан Роберт Хормас хэлэхдээ, Хятадын хөгжил бүх дэлхийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой юм. Хятадын эдийн засгаа зах зээлд шилжүүлсэн өөрчлөлт дэлхийн эдийн засгийн ирээдүйн хөгжилд ашигтай бөгөөд Их хорийн бүлгийн бусад орнуудад өгөөжтэй юм гэжээ.

Роберт Хормас хэлэхдээ, дэлхийн эдийн засгийг сэргээх хамгийн сайн арга бол валютын ханш хэлбэлзэхээс зайлсхийн, худалдааны саадыг багасгаж, дэд бүтцийн байгуулалтыг дэмжих хэрэгтэй. Харин "Нэг бүс нэг зам"-ын санаачилга идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад болон тус бүсийн эдийн засгийн өсөлтөд өгөөжтэй байх болно гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе