|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 15-нд Туркийн Антальяд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Энэ он гарснаас хойш манай хоёр орон өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж, Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулж ихээхэн амжилт оллоо. Шинэ онд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр бүтээлийг хамгаалж, НҮБ-гаар төв болгосон олон улсын дэг журмыг эрс бат хамгаалах болно. Хятад Орос хоёр орон эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанартаа тууштай байж, худалдааны нөөц асар их юм. Хоёр талаараа хамтаар чармайж худалдааны түвшнөө дээшлүүлж, банк санхүү, даатгал, алс дорнодыг нээн ашиглах зэрэг хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөтгөх хэрэгтэй. Оросын талтай хамтаар чармайж, торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг Евроазийн эдийн засгийн холбоотой уялдуулан хамтран ажиллахад бид бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Орос 20-ын бүлгийн бүдүүвч дор нягт хамтран ажиллах болно. Хятад улс 2016 онд 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтыг зохион байгуулж, талууд хамтаар инновацийн хөгжилтэй, амьжиргаан хүчинтэй, хэлхээ холбоотой, уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийг ахиулахыг хүсэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулах явцад Оросын талтай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 20-ын бүлгийн дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд тус дөхөм үзүүлэх, дэлхийн эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгоход нэн их үйлдэл үзүүлэхийг ахиулах болно гэжээ.
Мөн тэрээр, Манай хоёр орон олон салбарт нягт хэлхээ холбоотой байж, хоёр талаараа худалдаа, эрчим хүч, цөмийн цахилгаан, хими, дээд техник, банк санхүү, орон нутаг, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй. Евроазийн эдийн засгийн холбоог Хятадын торгоны замын эдийн засгийн бүстэй уялдуулахыг Оросын тал дэмжиж байна гэжээ. \Гэрэлт\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |