• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгаа дунд өндөр хурдцаар хөгжүүлж чадна

CRI       (GMT+08:00) 2015-11-16 09:12:17

Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Их Хорийн бүлгийн удирдагчдын 10-р хурлын анхдугаар шатны хэлэлцүүлэгт илтгэл тавихдаа Их Хорийн бүлгийн үүрэг бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх явдал юм. Үүнд Их хорийн бүлэг өнөөгийн өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд алс хэтийн хөгжлийн эрчээ чангаруулах хэрэгтэй. Өнгөрсөн ололт амжилтаа бататгах шаардлагатай бөгөөд шинэ нийтлэг ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Дотооддоо арга хэмжээ хэрэгжүүлэн, ажил үйлсээ эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд гадаад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулах хэрэгтэй гэж онцоллоо.

Ши Жиньпин 4 санал дэвшүүллээ. Тухайлбал: Нэгд, эдийн засгийн макро бодлогын талаарх хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бодлого болон үйл ажиллагаагаа нэгтгэх ёстой. Хоёрт, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулан, дэлхийн эдийн засгийн дунд урт хугацааны өсөлтийн нөөцийг эрчимжүүлэх ёстой. Гуравт, дэлхийн эдийн засгийг нээлттэй хөгжүүлж, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх ёстой. Дөрөвт, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, шударга, багтаамжтай хөгжилд дорвитой хүч сэлбэх ёстой гэлээ.

Ши Жиньпин: Хятад улс эдийн засгаа дунд өндөр хурдцаар хөгжүүлж чадна. Дэлхийн эдийн засаг унаж байсан үед Хятад улс өсөлтийг дайчлах хүнд бэрхшээлтэй ажлыг биелүүлсэн. 2009—2011 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал гаруй хувийг Хятад улс биелүүлсэн юм. Өнөө Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй удаан байгаа ч мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлж байна. Энэ жил Хятадын эдийн засаг 7 орчим хувиар өсөж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчим хувийг биелүүлэх болно. Бид "13-р 5 жилийн" хөтөлбөрөө гаргаж, 2020 он гэхэд ДНБ болон оршин суугчдын орлогыг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе