• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Испанийн ерөнхий сайд Мариано Ражойтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-17 10:46:35

Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Туркийн Анталияд Испанийн ерөнхий сайд Мариано Ражойтой уулзав.

Ши Жиньпин: Испани бол Европын Холбооны дотроос Хятадын найдвартай анд, чухал түнш юм. Испани улс бол Европын Холбооны чухал гишүүн тул тус холбоонд өвөрмөц бөгөөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашдаа тус холбоонд мөн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад Европын холбооны харилцааны хөгжлийг ахиулахыг Испанид хүсэж байна гэлээ.

Мариано Ражой: Хятад улс эдийн засгийн бүтцэдээ тохируулалт хийсэн нь дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Барууны орнууд ХКН-тай хамт хичээн зүтгэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг өндөржүүлж, Европын холбоо болон Хятадын хамтын ажиллагааг ахиулж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар Хятад улстай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ирэх жил Хятад улс Их Хорийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтыг зохион явуулахыг дэмжинэ гэлээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе