|
|
||
Их 20-ын бүлгийн удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож байгаа Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засгийг хэрхэн үнэлэх вэ, яах вэ гэсэн хоёр том асуудлын талаар чухал үг хэллээ. Ши Шиньпин даргын хэлсэн үг Хятадын итгэлийг харуулсан төдийгүй, дэлхийн эдийн засгийн хөгжилд Хятадын үр ашигтай төслийг дэвшүүлж, Их 20-ын бүлгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг зааж өглөө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дэлхийн эдийн засгийг хэрхэн үнэлэх вэ? гэсэн асуудлын талаар Ши Жиньпин хэлэхдээ, өнөө дэлхийн эдийн засгийн өсөлт тааруухан байж, ажилгүйдэл газар авч, өр шир ихдэн, худалдаа хөрөнгө оруулалт буурч, бодит эдийн засгийн хурд саарч, банк санхүүгийн хөшүүрэг улам их ашиглагдаж, олон улсын банк санхүүгийн болон өргөн нэр төрлийн бүтээдэхүүний зах хэлбэлзэлтэй байна. Өвчилсөн хүн шиг, харахад ханиад томуу туссан мэт боловч, хэрэг дээрээ дотроосоо өвчилсөн байна гэжээ.
Харин асуудлын гол нь өнгөрсөн ээлжийн шинжлэх ухаан технологи болон аж үйлдвэрийн хувьсгалын хөдөлгөх хүч унтрах шахаж, уламжлалт эдийн засгийн тогтолцоо болон хэглийн загвар нь нөөц бололцоо багатай байна. Үүний зэрэгцээ хөгжлийн тэнцүүргүй байдлыг хараахан зохицуулаагүй, эдийн засгийг засах механизм болон хэв загварын дутагдал аажмаар илэрч байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт болон ажлын байраар хангах асуудлыг хэрхэн зохицуулах бол? Энэ тухай дарга Ши Жиньпин 4 зүйлт санал дурдав. Тухайлбал макро эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог эрчимжүүлэх, өөрчлөлт шинэчлэлийг ахиулах, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэх явдал болно.
Үүнд макро эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд Их Хорийнхон бодлого болон үйл ажиллагааг нэгдүүлэх ёстой гэж ШиЖиньпин дурдав. Үүнтэй холбогдуулан Орчин үеийн олон улсын судлалын газрын судлаач Вэй Лян,
"2009 оноос 2010 он хүртэл дэлхийн эдийн засгийн зохицуулалт болон олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар орнууд нэгдсэн хүчийг буй болгож, маш сайн үр дүнд хүрсэн юм. Гэхдээ энэ үр дүн Америк болон Европын эдийн засаг сайжирч, мөн орнуудын өөр өөр хүсэл шаардлагын дагуу Их Хорийн хүрээнд аажмаар буурсан байна."
Нээлттэй дэлхийн эдийн засгийн талаар Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын худалдааны өсөлт 3 жил дараалан дэлхийн эдийн засгийн өсөлтөөс дор байна. 2014 онд дэлхийн гадаад хөрөнгө оруулалт 8 хувиар буурчээ. Ийнхүү худалдаа хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийг шинэ түвшинд хүргэх ёстой. Дэлхийн эдийн засгийн ид өрнүүн бөгөөд тогтвортой өсөлт нь худалдаа хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтөөс салж чадахгүй гэж Хятадын олон улсын солилцооны төвийн лавлагаа судалгааны газрын дэд дарга Ван Жүнь үзэж байна.
"Худалдаа хөрөнгө оруулалт бол эдийн засаг хөгжихийн үндэс, гэхдээ одоогийн байдал яг эсрэг байна. Худалдааны ивээх үзэл дахин өндийж, дэлхийн худалдааны шууд хөрөнгө оруулалт улмаар багасаж, энэ уламжлалт хоёр хөдөлгүүр хүчний хурд бууран, унтрахад хүрч, хүмүүсийн сэтгэлийг түгшүүлж байна. Ирээдүйд нээлттэй шинэ ертөнцийг байгуулж, худалдаа хөрөнгө оруулалтыг сэргээн дайчилж, эдийн засгийн хөгжлийн амьжиргааны хүч, дотоод хөдөлгөх хүчинг дайчлах хэрэгтэй"
Дарга Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс ирэх таван жилд 70 сая иргэнийг ядуурлаас ангижруулна гэж хэлээд Их 20-ын гишүүд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлж, ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, дэлхийн эдийн засгийг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлэхийг санаачилжээ. Дарга Ши Жиньпины энэ санаачилга 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодитой төсөл хангалаа гэж Вэй Лян хэлэв.
Хятад улсын 13-р таван жилийн төлөвлөгөөнд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал бодлогуудыг боловсруулж, бүтээлч, зохицонгуй, ногоон, нээлттэй, хуваалцах хөгжлийн таван үзэл ойлголтыг дэвшүүлсэн нь дэлхийн дахинд чухал ач холбогдлоо үзүүлэх юм гэж судлаачид хэлж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |