|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Филиппиний нийслэл Манилад хүрэлцэн ирж АПЕК-ийн удирдагчдын 23 дах албан бус уулзалтад оролцох гэж байна.
Тухайн орон нутгийн цагаар 12 цагийн орчим Ши Жиньпин даргын тусгай онгоц Манилагийн Акүйно нисэх онгоцны буудалд газардав.
АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалт нь "багтаамжтай эдийн засгийг бүтээж, сайн сайхан дэлхийг цогцлоох" уриан дор болж байна. Хуралд оролцож буй гишүүн орнуудын удирдагчид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, жижиг дунд аж ахуйн нэгж, хүний нөөц, тогтвортой өсөлт зэрэг асуудлаар зөвшилцөх юм. Ши Жиньпин дарга хурлын үеэр чухал үг хэлнэ. Хурлын хугацаанд Ши Жиньпин дарга АПЕК-ийн бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож илтгэл тавих бөгөөд удирдагчид болон бизнесийн зөвлөгөө өгөх зөвлөлийн төлөөлөгчдийн уулзалтад оролцоно. \Н.Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |