|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-нд Туркийн Анталяад Мексикийн ерөнхийлөгч Пенатай уулзав.
Ши Жиньпин, Хятад улс Мексиктэй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг хэлбэрэлтгүй баримталж, хоёр талын нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгон хавиргахад бэлэн байна гэв.
Тэрээр цааш нь, Хятад Мексик бүгд хөгжиж буй том орон болон шинээр хөгжиж буй зах зээл юм. Хоёр орны харилцаа стратегийн болон бүх талын нөлөөтэй. Хятад улс Мексиктэй Их Хорь, цаг уурын өөрчлөлт, Ази Номхон далайн хамтын ажиллагаа, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Хоёр орны харилцааны тухай дарга Ши Жиньпины үнэлж буйг Пена дэмжиж байхаа илэрхийлж, Хятадтай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлэхээр хичээн ажиллана гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |