Саяхан Хятадын банк 2015 оны 10-р сарын гадаад дотоодын бондын хөрөнгө оруулалт санхүүжилтийн харьцуулсан үзүүлэлт буюу CIFED-г гаргажээ. 10-р сарын 30-ны өдөр CIFED-ын ерөнхий үзүүлэлтийн хаалтын үнэ-193.09-д хүрч, өртөг нь үнээсээ бага байгаа хэмжээ 9-р сарын сүүлчээс 68.51 -р буурчээ. Гадаад валютын зах болон юанийн захын ашиг буурсан бөгөөд гадаад валютын ашиг өнгөрсөн сарынхаас илүү багсжээ.
Хятадын банк мэдэгдэхдээ, дотоодод эдийн засгийн зохицуулалт хийсээр бөгөөд инфляц дор түвшинд оршиж, үйлдвэрлэлийн материалын үнэ мөн буурсаар байгаа учраас валютын бодлого, хөрөнгийн дэмжлэг чөлөөтэй, юанийн захын ашиг, ялангуяа нэг жилийн ашгийн хэмжээ үргэлжлэн доогуур түвшинд байх болно. Гэвч ойрын хугацаанд гадаад дотоодын хэлбэлзэл ихтэй, жилийн сүүлч болж байгаа зэрэг хүчин зүйл хөрөнгө оруулагчдад нөлөөлж, зах зээл хэлбэлзлийн эрсдэлтэй тулгарч байна. Банк санхүү, газар эдэлбэрийн салбарын үзүүлэлт хамгаас илүү буурсан гэжээ.\Сарантуяа\